Бидний тухай

 

“Шувуутайн гол” ХХК- ны 2004 оноос эхлэн Дотоодын хүнс үйлдвэрлэл, импортын барааны худалдаа гэсэн ангилалаар үйл ажиллагаа явуулж байна.

 

Эрхэм зорилго: Сэтгэлд хүрсэн амт

                           Итгэл даасан чанар

Зорилт: Стандартад нийцсэн, эрүүл чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчидэд хүргэх

Алсын хараа: Үндэсний уламжлалт хоол хүнсийг хадгалан үлдээнэ

Бидний уриа: Тансаг амтыг танд зориулав

Монгол хүний амтлах мэдрэхүй, хоолны соёлд нийцүүлэн уламжлалт хийцтэй цай, монгол гурилтай шөл үйлдвэрлэлээр Монголдоо анхдагч технологи дэвшүүлж эрүүл чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчдийн хүсэл эрмэлзэлд нийцүүлэн ажиллахыг зориж байна. Орчин үед завгүй ажиллаж байгаа иргэдийнхээ цаг завыг хэмнэж, амт чанар алдагдуулалгүй уламжлалт амтыг шингээн шууд чанаж болгох Борцтой хийцтэй цай болон Борцтой гурилтай шөл зэрэг бэлэн бүтээгдэхүүн маань хэдийн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн болж байгаа нь бид урам зоригтойгоор урагшилаж, эрч хүчтэйгээр ажиллахад таатай байна.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарын шинжилгээнд нийт бараа бүтээгдэхүүнээ тогтмол хянуулж шалгуулдаг. Монгол Улсын Худалдаа Аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллага, GS1 Mongolia  нийгэмлэгийн гишүүн ба бүх бараа бүтээгдэхүүнээ патентжуулж оюуны өмчөөр хамгаалуулдаг.

Манай компани нь түүхий эд материалыг импортлон дотоодын аж ахуй нэгжүүдэд  нийлүүлэн ажиллаж байна.

Уламжлалт хийцтэй цайнуудын цуврал болох 8 нэр төрлийн хийцтэй цай: бэлэн савлагаатай борцтой, борцгүй хийцтэй цай, аяганы хийцтэй цай;

4 нэр төрлийн монгол хоол: борцтой гурилтай шөл, борцтой гоймонтой шөл, борцтой будаатай шөл, борцтой тасалсан гурилтай шөл;

50 гаруй нэр төрлийн хоол амтлагч: Эдгээрээс гурилтай шөл амтлагч, цуйван амтлагч, бууз амтлагч, хуушуур амтлагч, шорлог амтлагч, тахиан мах амтлагч гэх мэт цуврал амтлагчийг өөрийн технологийн дагуу хүнсний нэмэлт бодисууд болох өнгө, үнэр, амт орлуулагчийг ашиглахгүй үйлдвэрлэж байна.